Газар дээрх Диваажин Хавайн аялалд тавтай морилно уу

Манай Кавай Хавай Тур аялал жуулчлалын компанийн эрхэм зорилго нь Монгол аялагчдыг Хавайн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулж, мартагдашгүй дурсамж бүтээхэд оршино. Бидний үзэж байгаагаар, аялал бол зүгээр л шинэ газруудаар зочлох төдий зүйл биш, харин тухайн газрын оршин суугчдын сэтгэл, сүнс, үнэт зүйлсийг ойлгож, хүндэтгэх явдал юм. Хавайн соёл нь ёс заншил, домог түүх, байгальтайгаа харилцах арга барилдаа гүн утга учрыг агуулдаг бөгөөд эв нэгдэл, хүндлэл, холболтын тухай гайхалтай сургамжуудыг өгдөг. Бид Монгол хэл дээрх аяллын хөтөлбөрөөр дамжуулан энэ гайхамшигт соёлыг Монгол аялагчдад илүү ойртуулж, зөвхөн Хавайг судлаад зогсохгүй, түүний өвөрмөц өв соёлыг ойлгож, хайрлан дээдлэх боломжийг олгохыг зорьж байна. Бидний гол зорилго бол соёлуудыг холбох, шинэ зүйлд тэмүүллийг өдөөх, дэлхийн олон янз байдлыг хүндлэх үзлийг түгээх явдал юм.

Хавайн арлуудын товч мэдээлэл

Хавайн арлууд нь Номхон далайн төв хэсэгт оршдог, олон арлын нэгдэл бөгөөд 1778 онд Европын судлаач Жеймс Күк анх нээсэн хэмээн үздэг. Эдгээр арлууд нь 8 үндсэн арал болон хэд хэдэн жижиг арлуудаас бүрддэг. Хавай нь полинезийн соёлын газар бөгөөд орон нутгийн анхны оршин суугчид нь Полинезийн хүмүүс байсан.

19-р зуунд Хавай улс нь худалдаа, цай, чихрийн нишингэ зэрэг ургацын ихээхэн үйлдвэрлэлтэй болж, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан. 1898 онд Хавайн арлуудыг АНУ-д нэгтгэж, 1959 онд АНУ-ын 50 дахь муж болжээ.

Хавай нь одоо дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын томоохон төв бөгөөд байгалийн үзэсгэлэнт газрууд, соёлын өв, наадам, уламжлалуудаараа алдартай. Мөн газар дээрх Диваажин ч гэж нэрэлдэг. Хавайд амьдардаг хүмүүсийн найрсаг зан чанар, бусдадаа зориулж гаргадаг хүлээн авалт нь зочдод таатай сэтгэгдэл төрүүлдэг. 2024 оны судалгаагаар Хавай муж нь хамгийн аз жаргалтай мужаар тодорсон.

aerial view of mountains and cloudy sky

Аялалын төрлөө сонгоно уу

Та доорх аялалын төрлүүдээс өөрийн сонирхож байгааг сонгон мэдээлэл авна уу

Оаху (Oahu) аялал

Оаху арлын аялалууд маань аялагч танд шинэ найз нөхөдтөй болох болон хэзээ ч давташгүй дурсамж бүтээхэд туслана.

Хувийн аялал

Гэр бүл, найз нөхөд болон хамт олноороо аялаж байгаа бол манай Хувь аялалыг санал болгож байна.

Удахгүй танилцуулагдана ...

Тэмдэглэлт мөчийн аялал
an aerial view of a city and the oceanan aerial view of a city and the ocean

Зарим Аялалын Багцууд

Манай зүгээс санал болгож байгаа аялалын хөтөлбөрүүд маань бүгд тусгайлан танд болон таны гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулан гаргасан аялалын хөтөлбөр тул та Ерөний Хөтөлбөртэй танилцаад бидэнтэй холбоо барина уу. Бид таны аялалыг тань илүү утга учиртай мөн дурсамжаар дүүрэн байхад туслахад бэлэн байна.

Зурагууд дээр дарж томруулна уу.

Алоха. Анх Хавай дахь аяллын талаар нүүр хуудсаар хайхад "Кавай Хавай Тур" аялал жуулчлалын компани гарч ирэн холбогдоход Даваа гэх найрсаг залуу аяллын хөтөлбөрөө бидэнд танилцуулан бүхий л асуусан асуултад хариулан санаа тавьж байлаа. Бид аяллын хөтөлбөрөөс "Polynesian Cultural Center" буюу Полинезийн Соёлын Төвөөр зочлох хөтөлбөрийг сонгосон.

Бидний хэдэн нөхөд 2025-01-19 өдөр буудлын гадаа Даваатай уулзахад Хавайн ундэсний угталтын зүүлт болох "Lei" зүүж өгөх найрсагаар угтаж авлаа. Түүнтэй хамт Полинезийн соёлын төвөөр зочлон төрөлх хэл дээрээ бүрэн тайлбар мэдээлэл авч, Полинезийн арлуудын өвөрмөц ахуйтай танилцан, завиар сэлж, ukulele тоглон өдөржин хөгжилдөн тоглож, оройн хоолонд уригдан, үдшийн шоу үзэж, эрчтэй галтай арлын хүмүүсийн нэг хэсэг болсон нөхөрлөл, хайр мэдэрсэн үнэхээр сайхан аялал байлаа.

Хавай бол сэвэлзсэн салхитай зөөлхөн уур амьсгалтай, өндөр уул толгодтой, цэлэлцсэн далай, ургамал цэцэгс алагласан цэвэр хэн ногоон тансаг сайхан, газар нутагтай, өвөрмөц соёл ахуйтай дэлхийд хосгүй сайхан арал юм байна.

Бид ирэхдээ Хавайн талаар судалж, тодорхой төсөөлөлтэй байсан хэдий ч мөрөөдөл минь бодит болох тэр мэдрэмж үнэхээр гайхамшигтай байлаа. Бидний амьдралд мартагдахааргүй сайхан дурсамж бүтээж өгсөн Кавай Хавай Тур-ын үүсгэн байгуулагч Даваа дүүдээ үнэхээр их талархлаа. Амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

- Хонолулу хот. 2015-01-19.

Уянга, Мөнхзул & Гантуяа

white 5-petaled flower on brown sand beach
white 5-petaled flower on brown sand beach

★★★★★

Манай аялагч нарын сэтгэгдэлээс